Долоогоос дээш насны хүүхдийг хүүхдийн суудал, өндөрсгөгчинд суулгах хэрэггүй гэж олон эцэг гэж үздэг. Гэтэл энэ нь буруу аж. Асуудлын гол учир нь автомашины аюулгүйн бүс нь 145-150 см өндөртэй насанд хүрсэн хүнээр тооцоон хийсэн байдаг. Тиймээс суудал өндөрсгөгчинд суугаагүй, дээрх хэмжээнээс намхан хүүхдийг хамгаалж чадахгүй.
Өөрөөр хэлбэл 7 настнууд төдийгүй 8-9, тэр ч бүү 10 настнуудыг ч суудлыг нь өндөрсгөн суулгах ёстой. Заримдаа 11, 12 настнууд ч “5 алхам бүхий тест”-ийг давж чадахааргүй намхан байдаг. Тэд ч мөн хүүхдийн машины суудал, суудал өндөрсгөгч хэрэглэх ёстой.
Харин одоо “5 алхам бүхий тест”-ийг танилцуулъя. Хамгийн гол нь нэг хүүхэд өөр өөр машинд суухад өндөр нь харилцан адилгүй болдгийг анхаарч, тухай бүрт нь энэхүү тестийг шалгах хэрэгтэй.
5 алхам бүхий тест
Таны хүүхэд тусгай суудал, өндөрсгөгчгүйгээр насанд хүрэгчдийн аюулгүйн бүс шууд зүүхэд бэлэн үү?
1.Хүүхдийн нуруу суудлын түшлэгт бүрэн наалдсан байх ёстой.
2.Энэ байрлалаараа хүүхдийн хөл суудлын үзүүрээс чөлөөтэй доош унжсан байх ёстой.
3.Аюулгүйн бүс хүүхдийн хүзүүгээр бус, мөрөөр дайрч гарсан байх ёстой.
4.Аюулгүйн бүс хүүхдийн гуя орчимд хүрч, доогуур, нягт бүслэгдсэн байх ёстой.
5.Энэ байрлал нь хүүхдэд эвтэйхэн байх бөгөөд аяллын турш алдагдахааргүй байх ёстой.
Энэхүү 5 алхам бүхий тестээр хүүхдээ суудал өндөрсгөгч, хүүхдийн машины суудлаас татгалзах болсон уу гэдгийг мэдэх боломжтой. Хамгийн гол нь 145 см-ээс доош өндөртэй хүүхэд заавал суудал өндөрсгөгч хэрэглэх ёстой гэдгийг санаарай. Мэдээж энэ нь хүүхдүүдэд таалагдахгүй байж мэднэ. Мөн үеийнхэн, ангийнхнаасаа ичиж, “жаахан хүүхэд биш” гэж уурлаж ч магадгүй.
Гэхдээ аюулгүй байдал хамгийн чухал гэдгийг санаарай.