ОХУ-ын Сонгуулийн төв комисс Оросын Ерөнхийлөгчид өрсөлдөх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнийг тэмдэглэсэн байна. Өнгөрсөн оны сүүлчээр хүсэлт гаргасан хүний тоо 60-д хүрсэн гэнэ.
“Сүүлийн жилүүдэд ийм олон тооны нэр дэвшигч анх удаа харж байна. Магадгүй энэ нь гарын үсэг цуглуулах тоо нь бага байсантай холбоотой биз” хэмээн Сонгуулийн төв хорооны гишүүн Евгений Шевченко тэмдэглэжээ.
Түүнчлэн намаас нэр дэвшигчдийн тоо ч өмнөх үеэсээ өссөн гэнэ. Одоогийн байдлаар ийм хүний тоо 21-д хүрээд байна.
“Орон нутгийн, бүсийн, Думын сонгуульд оролцдоггүй олон намын удирдагчид яагаад ч юм бэ 100 мянган гарын үсгийг амархан цуглуулж чадна гэж бодож байна” хэмээн Шевченко хэллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 03 дугаар сарын 18-нд болно. Бие даан нэр дэвшигчид доод тал нь 300 мянган дэмжигчийн гарын үсэг цуглуулах шаардлагатай юм байна.