Илүүдэл жин бол хэт их идэх, илчлэг ихтэй хүнс хэрэглэсний үр дүн гэж хоол судлал салбарынхан хэлдэг. Тэгвэл Огайо мужийн их сургуулийн эрдэмтэд хүнийг хэтрүүлэн идэхэд хиймэл гэрэлтүүлэг нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгэхээр хүн хиймэл гэрэлтүүлэгтэй газар хэр удаан байна, төдий чинээ их идэх магадлалтай байдаг ажээ. Энэхүү зүй тогтлыг туршилтын оготно дээр хийсэн судалгаа баталж байна.

Амьтдыг хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлгийг харанхуй газар удаан байлгасан бол дараагийн бүлгийг хиймэл гэрэлтүүлэг дор олон цаг байлгажээ. Ингээд хоол тавьж өгөхөд гэрэлтүүлэг дор байсан оготнууд эхний бүлгийнхээс ч илүү идэж байв.

Ийнхүү хиймэл гэрэлтүүлэг эрүүл мэндэд сайнгүй баталсан бас нэг туршилтын үр дүн гарсан байна. Үүнээс өмнөхөн буюу өнгөрсөн зун Харвардын их сургуулийн эрдэмтэд гудамжны гэрэлтүүлэг хорт хавдрын шалтгаан болдог гэсэн дүгнэлтийг гаргаж байсан юм.

Тодруулбал, гэрийн эргэн тойронд орших гудамжны гэрэлтүүлэг нь тэр хавьд амьдардаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Үүнээс гадна оготно дээр хийсэн бас нэгэн туршилтаар хиймэл гэрэлтүүлэг нь биологийн хөгшрөх үйл явцыг түргэсгэдэг аж. Тухайлбал, яс, булчингийн үйл ажиллагаанд нөлөөлж, үрэвсэл тусах эрсдэлийг өсгөдөг гэнэ.

By updown

One thought on “Илүүдэл жингийн өвөрмөц шалтгаан”
  1. Гарчигнаас давс гээд харсан чинь хиймэл гэрэлтүүлэг болж байх шив

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн