Нийгэм

Энэ оноос эхлэн тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмэгдүүлнэ

Энэ оноос тэтгэвэрт гарах насыг хойш жил бүр зургаан сараар нэмэгдүүлэхээр хуульчилсан билээ. Тодруулбал, энэ онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар гэхчилэн өсөх эрэмбээр явах юм байна.

Ингэснээр 2027 он гэхэд эрэгтэй 65 нас, эмэгтэй 55-60 нас хүрч тэтгэвэрт гардаг тогтолцоонд бүрэн шилжсэн байх аж. Дөрвөн хүүхэд төрүүлж, алдарт эх болсон эмэгтэйчүүд одоогийн зохицуулалтаар 50 нас хүрээд тэтгэвэрт гарч буй. Энэ оноос хойш энэ тоо зургаан сараар өгссөөр 2027 онд алдарт ээжүүд 55 нас хүрч тэтгэвэрт гардаг тогтолцоонд бүрэн шилжихээр тооцоолсон юм.

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан нийгмийн халамжийн тэтгэвэр авах насны болзлыг доор дурдсанаар тогтоон хэрэгжүүлнэ:

 

Тэтгэвэр тогтоолгох он Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгуулагч болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан иргэний тэтгэвэр тогтоолгох нас   Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох нас
эрэгтэй эмэгтэй эмэгтэй
2017 60 нас 55 нас 50 нас
2018 60 нас 6 сар 55 нас 6 сар 50 нас 6 сар
2019 61 нас 56 нас 51 нас
2020 61 нас 6 сар 56 нас 6 сар 51 нас 6 сар
2021 62 нас 57 нас 52 нас
2022 62 нас 6 сар 57 нас 6 сар 52 нас 6 сар
2023 63 нас 58 нас 53 нас
2024 63 нас 6 сар 58 нас 6 сар 53 нас 6 сар
2025 64 нас 59 нас 54 нас
2026 64 нас 6 сар 59 нас 6 сар 54 нас 6 сар
2027 65 нас 60 нас 55 нас
2028 60 нас 6 сар
2029 61 нас
2030 61 нас 6 сар
2031 62 нас
2032 62 нас 6 сар
2033 63 нас
2034 63 нас 6 сар
2035 64 нас
2036 64 нас 6 сар
2037 65 нас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

17 Сэтгэгдэлтэй

  1. Хогын шаарнууд та нар 2020 онд хараарай.Бүгдыг ард түмэнд үрүүлж болдогын гэж бодож байвал эндүүрэл болно доо.

    1. 2020 оныг хүлээгээд л сууж бай. Хулхидуулж ханахгүй чацга царайлаад л хүлээгээд байж дээ хэ хэ хэ

  2. 2020 ond dungii chi goe tawij ugnuu. buh ym amlaltiinhaa esreg ywj baigaag ard tumen medrseer l bgaa shuu.7turliin tatwariin nemegdel, tetgweriin nasni nemelt ntr geed awsniiha nuhiig uuruu uursduu uhaj bgaagaa sanahtun

  3. МАН олонхи болоод маньдаа барьсан бэлэг.Хүнээс юм авчихаад яаж зүгээр байхав хариу бэлгийг 20 онд өгнөө.

  4. ЭНЭ АЙМШИГТАЙ ХОР УРШИГТАЙ ШҮҮ . ТЭТГЭВЭРТ ГАРЧ ЧАДАХААРГҮЙ ХҮНД ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ӨГСӨН МӨНГӨӨ ТӨРӨӨС ХҮҮТЭЙ НЬ НЭХЭЖ АВ . ОДОО ТЭМЦЭЛ ДЭЭ .

  5. Арай бишээ. Тэгвэл одоо 50 хүрэх гэж байгаа хүмүүс тэтгэвэрийн шимтгэл, даатгал төлөх ямар ч хэрэг алга. Үүнийг ард түмэн нэгдээд болиулах хэрэгтэй. Тэтгэвэрт гарах насаа хүлээсээр байтал татвараа төлж байгаад тэтгэврийн насаа болоогүй байхад үхэх юм байна. 90-с дээш нас наслах магадлал өндөртэй хүмүүст хэрэгтэй байж магад.

  6. АН-ынхан минь баяртай. Хүрэлсүх чинь ажиллах гээд байна. Түүнийг ажлыг түүнийг ерөнхий сайд болохоос өмнө хийсэн бааснууд чинь алж байна.

  7. ЭМЯ эрчүүдийн 60 хүрэх магадлал багаслаа, үхээд байна, тэднийг эмчлэх мөнгө мөнгө … л гэх, ХНХЯ нь монголчуудын нас уртаслаа. Үхэж өгөхгүй байна, тэтгэврийн насыг нэмнэ л гэх … СОЛИОРООД Л..

  8. Муу малнууд чинь 65 хүрээл үхийшдээ бараг буцааж өгөх мөнгөндөө горойгоод үхлээлдээ хаха

  9. ЮУН 20 ОН БЭ? ЗАРИМ НЬ ХАР ЗАЛУУГААРАА ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭР НАС БАРААД ЭХЭЛЛЭЭ Ш ДЭЭ.

  10. Өөрсдөө 65 хүртэл дарга хийх гэж гаргасан хууль
    Ард түмэн чирэгдэж байна . Залуучуудад ажлын байр олдохгүй байна . Хөгшчүүлээ тэтгэвэрт нь гаргаач .

  11. Энэ утгагүй шийдвэрээ болимоор юм. Эрүү өвдөг нь нийлсэн, хөл гар нь өвддөг, нүд нь юм харахгүй болсон хүмүүс яаж 65 хүртлээ ажиллах юм бэ. Ажил хийж байгаагаа татвар, шимтгэл, нас, тэтгэвэрт гарах хугацаагаар нь бүү дарамтлаач. Ажил хийдэггүй, сонирхолгүй, насаараа гэртээ байгаа ангайж идэж тонгойж баадагийг нь болохоор сар бүрийн тэтгэмжтэй, янз бүрийн тэтгэмжээр хангаад байдаг нь юу вэ. Энэ учиргүй халамжийн бодлогоо болиочээ. Халамж нь хэтрээд, халамжийн орлогыг нь бүрдүүлдэг ажилчидаа дарамтлахаа болиоч!!!!!!! Заримыг нь 20 жил ажиллаад тэтгэвэрт гарах эрхийг нь нээгээд байж 30,40-өөс дээш жил ажилласан нь яагаад гарч болохгүй гэж.Хөдөлмөрчин хүний зовлон мэдэхгүй, юм юманд сагасан, хөдөлмөрлөж үзээгүй Номтойбаяр, Эрдэнээ гм хүмүүс ард түмний амьдарлаар тоглохоо болиоч. Хүмүүс минь санал бодлоо хэлж бичээч. Босооч, Өндийгөөч

  12. Тэтгэвэрт гарах нас нь болсон хүмүүсээ тэтгэвэрт нь гаргаж залуусдаа ажлын байраа тавьж өгмөөр байна. Одоодоо Монгол улс залуусын орон байна. 20,30 жилийн дараа хөгшчүүдийн орон болно. ЭНэ сайхан залуусыг одоо ажлын байраар хангахгүй юм бол, одоо ажил хийлгэж сургахгүй юм бол, хэзээ ажиллаж,хэзээ сурах вэ? Ажлын байр нэмэгдэхгүй, болсон болоогүй орон сууц л бариад байх. Тэр орон сууцанд чинь ажилтай орлоготой хүн амьдрахаас ажилгүй хүн яаж амьдрах вэ. 65 хүрэх нь битгий хэл хоногийн хоолоо чүү ай олж байна шүү дээ. Монголын амьдрал ямар билээ? өндөр хөгжилтэй орнуудыг дуурайж яах вэ? Ядаж хэрэгтэй, зөвийг нь хуулбарлаач. Жилээс жилд халамжийн бодлого нэмэгдээд байна. Үүний оронд ажлын байр гаргаж өгөөч. Энэ ард түмэнд тус болохоос халамж нь хөдөлмөрлөж байгаа хүмүүс бас улсын нуруунд ачаа нэмэхээс өгөөж байхгүй шүү дээ. 76 хүн юу боддог юм бүү мэд.

  13. Арай л биш юмаа жилийн нэмэх биш хасмаар байна насаараа ажилсан хүмүүс жил н болцон байхад насан болоогүй гээд оруулахгүй байна

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close