Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг болон мөнхөрч, хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч У.Шекспирийн алдарт “Ромео & Жульетта” бүтээлийг УДЭТеатр түүхэнд 3 дахь удаагаа Төрийн соёрхолт Н.Наранбаатарын орчин цагийн цоо шинэ дэг тавилтаар, залуу үеийн уран бүтээлчдийн хамтаар дахин бүтээн туурвилаа.
Дэлхий дахинаа өдийг хүртэл олон зуун хэл дээр тавигдаж буй энэхүү сонгодог жүжиг театрын амьд урлаг болон та бүхэнд хүрч, хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон ба жаргалын туйлыг дахин тунгаах бодлуудыг бэлэглэж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх энэхүү сонгодог жүжгийн 120 дахь удаагийн тоглолт энэ сарын 26-28-нд тоглогдох юм байна.