Газрын албатай холбоотой санал гомдлыг энэ сарын 18-н хүртэл авна

2018-01-02 11:031min0
gazar

Иргэд энэ сарын 18-н хүртэл  газар өмчлөл, эзэмшлийн маргаантай холбоотой санал гомдлоо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Буянт-Ухаа төв болон харъяа дүүргийнхээ нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд өгч болох юм байна. Нийт ирсэн санал гомдолд үндэслэн холбогдох газар, хэлтсийн албаны хүмүүсийг оролцуулсан Олон нийтийн хэлэлцүүлэг энэ сард болох аж.

ИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс 93 тоот захирамж гаргаж, нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг энэ сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авахаар болсон юм.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй