Өчигдөр (2018.01.01) Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг Эмээлтийн замд зам тээврийн хоёр ноцтой осол гарч, нэг хүний амь нас хохирчээ. УБУ улсын дугаартай “Приус” загварын автомашин жалганд онхолдож, 17 настай эрэгтэй Э автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан бол 25 настай эрэгтэй Э хөнгөн гэмтсэн байсныг эмнэлэгт хүргэсэн байна.

Мөн “Санота-6” загварын автомашин, “Тоёото перемо” загварын автомашинтай  мөргөлдөж жолооч М /25 настай, эрэгтэй/, иргэн О /26 настай, эмэгтэй/, Ц /55 настай, эмэгтэй/, Д /56 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, Ц /26 настай, эмэгтэй/, Б /3 настай, эмэгтэй/,  нар хөнгөн гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн