2017-12-31 13:001min00

Ерөнхийлөгч Х.Баттулга сүүтэй мэндчилэх үү?

lana

Жил бүр хоёр он солигдох торгон агшинд өмнөх Ерөнхийлөгчид ард түмэндээ хандаж үг хэлэн, оргилуун дарс өргөж, шинэ он ирснийг орон даяар зарладаг байв. Энэ уламжлалыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эвдэж  2011 оноос хойш  он солигдох мөчид ард түмэнтэйгээ  цэнхэр дэлгэцээр сүүтэй мэндчилсээр ирсэн билээ.

Тэрбээр архины эсрэг санаачилга гаргаж, ийнхүү цагаан идээг дээдэлсэн юм. Харин  Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгчийн халааг үргэлжүүлэх үү эсвэл оргилуун дарс өргөхүү гэдгийг монголчууд бид “тахиаг” үдэж “нохойг” угтахдаа харах л үлдлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй