Зуны халуун, өвлийн хүйтэн, хаврын хавсаргад ажиралгүй цаг наргүй албан үүргээ гүйцэтгэг хүмүүс бол замын цагдаа нар. Баярын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ бусадтай адил инээж хөөрөлдөн баярлах эрхгүй албан үүргээ гүйцэтгэж яваа нь хүмүүсийн нүдэнд илхэн. Шинэ он гарахад нэг хоног үлдсэн энэ үед замын хөдөлгөөний ачаалалыг бууруулахаар цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Сүхбаатарын талбайн замын хөдөлгөөнийг зохицуулж буй замын цагдаа өвлийн өвөөд ёсолж байгаа зураг сошиалд олны анхааралд өртөөд байна. Гэхдээ муугаараа биш сайн талаараа гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид хичнээн насанд хүрсэн ч сэтгэлд өвлийг өвөө байдагт итгэдэг, шинэ жилийн баярыг тэсэн ядан догдлож хүлээх хүүхэд нас байдаг биш гэж үү.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн