Дэлхийд

Нью-Йорк хотын дарга -8 хэмийн хүйтэнд иргэдээ гэрээс гарахгүй байхыг зөвлөжээ

Нью-Йорк хотын дарга Билл Де Блазио иргэддээ хандаж, гадуур аль болох гарахгүй байх, дулаан байранд өнжихийг зөвлөжээ. Гэтэл тус хотод шөнөдөө -6 хэм хүртэл хүйтэрч байгаа юм. “Боломжтой бол хөршүүдээ эргэж, амьтдаа гэртээ оруулаарай” хэмээн Билл Де Блазио “Twitter” хуудсандаа бичжээ.

Цаг уурчдын мэдээлж буйгаар Нью-Йоркт ойрын өдрүүдэд агаарын хэм -8 градуст хүрч, шинэ жилийн шөнө -13 градус болох гэнэ. Тиймээс хотын дарга Үндэсний цаг уурын албанаас гаргасан бага хэмтэй үед хэрхэх тухай зөвлөмжийг нийтэлжээ. Үүнд шугам хоолойгоо хөлдөөхгүй байхад анхаарах, орон гэрээ зуух, шарах шүүгээгээр халаахгүй байх хэрэгтэй гэжээ.

Зул сарын баяраас хойш АНУ-ын зүүн хойд хэсэгт эрс хүйтэрчээ. Нью-Йорк хот тэнгисийн дэргэд байдаг учраас хэт чийглэг уур амьсгалтай. Тиймээс багахан хэмжээний хүйтрэлээс болж хүмүүс даардаг билээ.

inx600x400 Нью-Йорк хотын дарга -8 хэмийн хүйтэнд иргэдээ гэрээс гарахгүй байхыг зөвлөжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close