Дэлхийд

НҮБ амьдрахад таатай орнуудыг нэрлэлээ

НҮБ-ын шинжээчид хүний хөгжлийн тухай жил бүр явуулдаг тайлангаа гаргалаа. Энэхүү тайланд эдийн засаг, нийгмийн эрүүл мэнд гээд олон талыг хамардаг юм.

Тайлангаар амьдрахад хамгийн таатай орнуудыг жагсаасан байна. Жагсаалтыг хүн амынх нь наслалтын үзүүлэлт, боловсрол, жендэрийн тэгш байдал, санхүүгийн байдал зэргийг харгалзан гаргажээ.

Хонконгийн иргэд дунджаар 84 насалдаг бол АНУ-ын иргэд санхүүгийн байдлаараа дээгүүр байр эзэлж байна. Тус улсын иргэд жилд дунджаар 53245 долларын орлого олдог.

Тэгвэл Канадын иргэдийн талаас илүү хувь нь коллеж төгсчээ. Исландад хүмүүс дунджаар 82-83 насалдаг бол Сингапурт дундаж наслалт 83-аас дээш байна.

Ирланд улс гэмт хэргийн түвшнээ бууруулсан амжилт үзүүлжээ. Энэ улсад 100000 хүнд ногдох хүн амины хэргийн үзүүлэлт 1,1 байдаг. Нидерландчууд дэлхий дээр орлогын тэгш бус байдал хамгийн багад тооцогддог улс.

Тэгвэл Дани эрэгтэй, эмэгтэй хүний цалингийн ялгаа нь ердөө 7,8% буюу хамгийн бага. Германд л гэхэд 2017 онд бүх их сургууль иргэддээ үнэ төлбөргүй байсан.

Харин Швейцарь улс хүн амынхаа эрүүл мэндийн үнэлгээгээр дээгүүр байрт бичигдэж байгаа бол жагсаалтад мөн Австрали, Норвеги зэрэг улс боловсрол, эрүүл мэндийн тогтвортой системээрээ багтжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. yagaad germand une tolborgui gj hudlaa bicheed bdgiin. bi 2002 onoos ehleed une tolborteisurch bsdan. odoo cg ene togtoltsoo heveeree. bitgii humuusiig huur tegeh uu.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close