Казакстаны ядуурлыг бууруулах төсөл нэрийдлээр иргэдийг залилсан “Жи тайм корпорейшн” ХХК сүлжээний бизнесийг Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Амар хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөтэй болох гэсэн олон хүнийг залилж эд хөрөнгө, сэтгэл санааны гүн хохиролд учруулсан тус компанийг үүсгэн байгуулагч Маженов Маратыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа аж. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал иргэн О-г сэжигтнээр тооцон шалгаж байгаа гэнэ. Энэ хэргийг мөрдөн шалгах явцад нийт 11 мянган хүнээс байцаалт авчээ. Хэргийг ирэх оны эхний улиралд прокурорын байгууллагад шилжүүлэхээр болжээ.