Хүнсний дэлгүүрээс үнэндээ бид юу аваад байна даа гэж бодож байсан үе танд бий юу? Заримдаа бид үйлдвэрлэгчдийн реклам, бүтээгдэхүүн олонд түгсэн байдал, гоё савлагаанд нь итгэж, дотор нь ямар аюул нуугдаж байгааг ч анзаардаггүй. Тэгвэл манай дэлгүүрийн лангуунд өрөөстэй байдаг зарим бүтээгдэхүүнийг зарим улсад хэдийн хорьжээ. Яагаад гэдгийг тайлбарлая.
Киндер-сюрприз
Хүүхдүүдийн дуртай энэ амттаныг АНУ-д аль 1938 онд хоригложээ. Тус улсын засаг захиргаа дотор нь идэж болдоггүй зүйлтэй хүнсний бүтээгдэхүүн худалдахыг хориглосон байдаг. Тоглоомон дахь энэ жижиг деталиудад хүүхдүүд хахах аюултай гэж үзжээ. Гэхдээ 5 жилийн өмнө үйлдвэрлэгчид хуулийг тойрч, Америкийн зах зээлд орж чадсан байдаг.
Хиймэл будагч
Сүүлийн 50 жилд будагч химийн бодисын хэрэглээ 500%-иар өссөн нь хүн төрөлхтний эрүүл мэндэд багагүй хор учруулж байгаа юм. Ийм нэмэлт нь хэт идэвхтэй болгож, харшил, хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс Европ руу экспортлох үед химийн тодорхой болон бүх будагч бодисыг хэрэглэдэггүй, эсвэл байгалийн гаралтай будагчаар сонгодог.
Антибиотиктой тахианы мах
Европ, Орос, Норвеги, Австралид Америкийн хамгийн том компаниудын нэг болох “Tyson Foods”-ийн үйлдвэрлэсэн махыг нийлүүлэхийг хориглодог. “Tyson”-ынхон тахиандаа антибиотикууд, стероидууд, үрэвслийн эсрэг бэлдмэл, кетамин зэрэг тарьдгийг дэохий дахин мэдсэний дараа ийм зүйл болжээ. Энэ мэдээлэл тархсаны дараа тус компанийн төлөөлөгчид ийм бодис хэрэглэхээ зогсооно гэдгээ амлаж, энэ оны 09 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн байна.
Генийн өөрчлөлттэй хүнс
2015 онд Европын олон орон генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглосон. Энэ нь харшил, хордлого үүсгэж, бүтээгдэхүүний тэжээллэг үнэ цэнийг алдагдуулдаг байна. Зөвхөн жимс ногоо төдийгүй малын гаралтай бүтээгдэхүүн ч генийн өөрчлөлттэй байдгийг анхаарах хэрэгтэй.
Хөөлгөгчтэй талх
Та хэзээ нэгэн цагт бромат кали гэж сонсож байсан уу? Энэ бол гурилан бүтээгдэхүүний хөөлгөгчний гол найрлага юм. Хөөлгөгчний ачаар талх зөөлөн, шарах шүүгээнээс дөнгөж гаргаж ирсэн мэт үзэмжит байдлаа удаан хугацаанд хадгалдаг. Бромат кали нь толгойн өвдөлт, арьсны тууралт үүсгэж, хоол хүнсний шингэцэд нөлөөлдөг. Харамсалтай нь энэ бүтээгдэхүүнд худалдаанд талханд их хэмжээгээр агуулагддаг. Канад, Хятад, Европын холбоонд хориглосон.
Фермерийн яргай загас
Австрали, Шинэ Зеландад фермд үржүүлсэн яргай загасыг хориглодог. Ийм загасыг антибиотик төдийгүй илчлэгийг нь нэмэгдүүлдэг бодисоор хооллосон байдаг. Ийм загасанд ашигтай бодис бараг байхгүй.
Тос орлуулагчтай хүнс
Олестра бол калоригүй синтетик тос орлуулагч юм. Үүнийг тослоггүй чипсэнд хэрэглэдэг бөгөөд Light гэсэн бичигтэй байдаг. Энэхүү химийн бодис нь бие махбодод нэлээд таагүй асуудал үүсгэдэг гэнэ. Тухайлбал, шаардлагатай аминдэмийг шингэхэд саад болдог ажээ. Канад, Европт олестра агуулсан хүнснийг бүрмөсөн хоригложээ.
Спорт ундаа
Спорт ундаа нь уг нь хоригломоор муу эд биш л дээ. Үүнд аминдэм, эрдэс, бусад ашигтай бодис агуулагддаг. Гэхдээ зарим үйлдвэрлэгч түүний таагүй үнэрийг дарах, аятайхан өнгөтэй болгох зорилгоор Е-443 бодис агуулдаг. Үүнийг Япон, Европт хортой, хөх, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гээд хориглодог байна.
Сүү
Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ гарцыг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэрэглэдэг вэ? АНУ-д л гэхэд үнээнээс аль болох их сүү гаргаж авахын тулд өсөлтийн гормон өгдөг. Ийм үнээний сүү хэрэглэснээр хорт хавдар тусах, зүрх судасны өвчтэй болох, бамбай булчирхайн дааврын түвшин нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс Норвеги, Швейцарь, Шинэ Зеланд, Япон, Австрали болон Европын 29 оронд ийм сүүг хоригложээ.