ДэлхийдОнцлох мэдээ

“Гүзээлзгэний захирал” Оросын Ерөнхийлөгчид нэр дэвшлээ

Оросын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 18-нд болно. Энэ бол зургаан жилийн хугацаанд төрийн барих хүнээс сонгох чухал сонголтын өдөр. Хэрвээ сонгуулийн хоёрдугаар шат явуулах шаардлагатай болбол үүнээс гурван долоо хоногийн дараа, өөрөөр хэлбэл 2018 оны дөрөвдүгээр сарын 8-нд зохион байгуулах юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажил энэ сард эхэлжээ. Сонгуулийн кампанит ажилд төсвөөс түүхэндээ байгаагүй их мөнгө буюу 17.69 тэрбум рубль зарцуулахаар Сонгуулийн төв хорооноос шийдвэрлэжээ.

26175773_1991796524194233_1082239034_n “Гүзээлзгэний захирал”  Оросын Ерөнхийлөгчид нэр дэвшлээ

Зургийн тайлбар: Павел Грудинин зөвлөлтийн аж ахуйн нэрээ хадгалж үлдээд зогсохгүй, ЗХУ-ыг үндэслэгчийн цээж баримлыг ч хэвээр авч үлджээ.

Одоогийн байдлаар нэр дэвшигчдийг жагсаалтад бүртгэж, сонгуулийн кампанит ажлыг албан ёсоор эхлээд байна. Одоогийн байдлаар одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин сонгуульд ялах магадлал хамгийн өндөр байна. “Левада-Центр”-ээс явуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар оросуудын 64 хувь нь Путиныг дахин Оросын төрийн тэргүүнээр сонгогдоосой гэж хүсч байгаа бол 22 хувь нь өөр нэр дэвшигч ялаасай гэж бодож буй гэнэ. Түүний хувьд энэ сарын 6-нд нэр дэвшихээр болсноо зарласан билээ.

Харин түүний гол өрсөлдөгчдөөр Владимир Жириновский, Григорий Явлинский, Павел Грудинин, Ксения Собчак нар орж байна. Авлигатай тэмцэгч, сөрөг хүчний удирдагч Алексей Навальный залуусын дунд нэр хүнд өндөр, ард түмний дэмжлэгийг нэлээд хүртэж байгаа ч 2018 оны сонгуульд оролцож чадахааргүй боллоо. Учир нь Сонгуулийн төв хорооноос түүнийг яллагдаж байсан гэж үзэж, бүртгэхээс татгалзжээ.

Ингээд Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын Коммунист намаас нэр дэвшиж буй Павел Николаевич Грудинины талаар танилцуулж байна.

Москвагийн иргэн, инженер…

26056903_1991796530860899_1001018839_n “Гүзээлзгэний захирал”  Оросын Ерөнхийлөгчид нэр дэвшлээ

Павел Николаевич Грудинин 1960 оны аравдугаар сарын 20-нд Москва хотод төржээ. Москвагийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженерүүдийн дээд сургуулийг төгссөнийхөө дараа Лениний нэрэмжит зөвлөлтийн сангийн аж ахуйд механик инженерээр ажиллахаар томилогджээ. Тухайн цагт түүний төрөл төрөгсдийн олонх нь энэ аж ахуйд ажилладаг байсан аж. 1982-1989 онд зөвлөлтийн аж ахуйн механикч мастерын орлогчоор ажиллаж байгаад дараа нь тус аж ахуйн худалдааны асуудал эрхэлсэн захирлын орлогч, 1995 онд “Лениний нэрэмжит зөвлөлтийн аж ахуй” хаалттай хувьцаат нийгэмлэгийн захирлаар сонгогджээ.

Гэр бүлийн тухай мэдээлэл нь тун бага. Түүний эхнэр гэрийн эзэгтэй бөгөөд Антон, Артем хэмээх хоёр хүүтэй.

Гүзээлзгэнэ үү, “алтан” газар нутаг уу?

26103138_1991796520860900_1627022463_n “Гүзээлзгэний захирал”  Оросын Ерөнхийлөгчид нэр дэвшлээ

Энгийн асуулт мэт боловч нэгдсэн хариулт үүнд үгүй. Грудининыг дагагч хүмүүсийн хувьд түүний зөвлөлтийн аж ахуй бол “эдийн засгийн зөв бодлогын бяцхан арал” юм.

Коммунистуудын үзэж буйгаар энд бүхий л либераль өөрчлөлтөөс татгалзаж, социалист зарчмыг хадгалан үлджээ. Тиймээс ч энд “сургуулиудад нь халуун хоол үнэгүй өгдөг, үнэгүй дугуйлан хичээллэдэг, эмнэлэгт нь үнэгүй эм, тариагаар хангадаг” гэнэ. Социалист аж ахуйд Грудинины өөрийнх нь хэлж буйгаар дэлхийн хамгийн шилдэг дунд сургууль, тансаг шилтгээн мэт хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг зэргийг барьж байгуулжээ. Аж ахуйн ажилчдад энд баригдаж буй байрнаас маш их хэмжээгээр хямдруулж зардаг байна. Тус зөвлөлтийн аж ахуйн дундаж цалин 78 мянган рубль. Ёстой л урьд хожид байгаагүй аж ахуй юм байх.

df4b0e_s4 “Гүзээлзгэний захирал”  Оросын Ерөнхийлөгчид нэр дэвшлээ

Тус аж ахуй жил бүр хүссэн хүн бүрийг талбайгаас нь гүзээлзгэнэ түүж, нийт хураасан гүзээлзгэнийхээ 10 хувийг өөртөө авах санал тавьдаг. Энд Оросын нийт хэрэглээний гүзээлзгэний 1/3-ийг тариалдаг байна. Гүзээлзгэнэ бол тус зөвлөлтийн аж ахуйн бэлгэ тэмдэг.

Түүнчлэн Лениний нэрэмжит энэ аж ахуй суулгац тарьж, сүүний чиглэлийн мал өсгөдөг.

Зарим эдийн засагчдын баталснаар энэхүү аж ахуй цэцэглэн хөгжиж буй гол нууц нь Москвагийн тойрог автозамтай ойр, “алтан” газар нутгаа түрээсэлснээс олох орлого зэрэг нь нөлөөлдөг гэжээ. Учир нь энд “Твой дом”, “Вегас”, “StarLight Cash&Carry”, “ВЭЙМАРТ” зэрэг худалдааны цогцолборууд, “Nissan”, “Toyota”, “Lexus” зэрэг дилер төвүүд байрладаг.

Энэ аж ахуй хэнийх вэ?

b68e06_s1 “Гүзээлзгэний захирал”  Оросын Ерөнхийлөгчид нэр дэвшлээ

Сайн дураар уу, эсвэл үгүй юу, юутай ч энэхүү зөвлөлтийн аж ахуйг ажилчид нь өгсөн гэх яриа байдаг. Юутай ч 1995 онд энэ аж ахуйн хувьцаа эзэмшигчдээр 526 ажилтан нь нэрлэгдэж байсан бол өдгөө тэднээс зөвхөн 40 хүн нь л үлджээ. Хувьцааны ихэнх хэсэг нь менежерүүдийн гарт орсон бөгөөд Грудинин нийт хувьцааны 40 орчим хувийг эзэмшдэг аж. Ерөнхийдөө Орост үйл ажиллагаа явуулж буй бараг бүх ардын аж ахуйтай адилхан гэсэн үг. “Улаантан” захирлууд үүнийг бизнесийн булаан эзлэгчдээс хамгаалах гэсэн оролдлого хэмээн тайлбарладаг. Тийм ч байж болох юм.

Улс төрийн тэмцэл

w1056h594fill-3 “Гүзээлзгэний захирал”  Оросын Ерөнхийлөгчид нэр дэвшлээ

Павел Грудинин захирал болмогцоо л улс төр рүү зүтгэж эхэлжээ. Эхэндээ ч амжилттай явж байв. 1997 онд Москва мужийн думд сонгогдож, төсвийн хорооны орлогч дарга болжээ. 2000 онд Владимир Путины Ерөнхийлөгчийн сонгуулийн итгэмжит хүн, 2001 онд Төрийн албаны академийг “хууль зүйн ухаан” мэргэжлээр төгсчээ.

Дараа нь Грудинин “Нэгдмэл Орос” намд орж, тус намын жагсаалтаар дахин Москва мужийн думд орсон байна. Тэрбээр 2010 онд Москва мужийн төрөлх Лениний дүүргээ толгойлох оролдлого хийх үеэрээ засгийн эрх баригч намтайгаа ам муруйжээ. Ингээд сонгуулийн хороо Грудининыг сонгуулиас татаж, зөвлөлтийн аж ахуйн дарга ч “Нэгдмэл Орос”-оосоо гарчээ.

Павел Николаевич тохирох намаа олохгүй их удсан гэдэг. Анхандаа Жириновскийтой ойртож, аж ахуй бүрэн бүрэлдэхүүнээрээ Оросын Либераль Ардчилсан намд элсэхээр бэлтгэж байсан ч бүтсэнгүй. Грудинин 2011 онд ОХУ-ын Коммунист намаас Москва мужийн думд сонгогдох гэсэн боловч түүнийг бас л сонгуулиас нэрийг нь татжээ. Энэ удаад тэр сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа ярилцлагадаа хэт даврагсдын үзэл гаргасныхаа төлөө нэрээ татуулсан байна. Дээд шүүхээс энэ шийдвэр цуцалсан боловч шүүхээс яагаад ч юм бэ дахин хэдэн жил нэрээ дэвшүүлэх эрхийг нь хасчээ.

Үндэстний асуудал

Грудинин цагаачдад прагматик байдлаар ханддаг. Түүний зөвлөлтийн аж ахуйд Оросын өөр бүсээс ирсэн болон гадаадын хууль бус нөхөд ажиллаж буй нь харагддаг. Үүнээс болж тус аж ахуйд цагаачлалын албанаас байнга асуудал дэвшүүлдэг. Тэгсэн хэрнээ Грудинин үндэстний асуудалд байгаагаасаа өөр ханддаг. “Би байр барьж буй хөрөнгө оруулагчдадаа хэлдэг л дээ. Аль үндэстэн бэ гэдгийг нь хар гэж. Хэрвээ та байраа зөв хүндээ зарахгүй бол би тантай ажиллахгүй ээ. Фэйс хяналт гэдэг ойлголт байдаг. Хөрөнгө оруулагч байр зарахаасаа өмнө хүн бүртэй биечлэн уулздаг. Иванов гэсэн овогтой байвал сайн. Загорулько байвал сайн. Лукашенко бол яах вэ, болж байна. Арутюнян бол бодолцож үзээрэй гэж. Танд мөнгө бага байсан ч хамаагүй. Би Рогозин биш. Түүний зөв гэж би боддоггүй. Гэхдээ бидэнд асуудал үүсч буйг харж байна. Ямар ч байсан цагаачид орж ирэхийг хязгаарлах хэрэгтэй. Юуны төлөө ийм олон тооны узбек байх ёстой гэж?” хэмээн ярьжээ.

Донбассаас ирсэн хүүхдүүдэд байшин худалдан авчээ

inx960x640 “Гүзээлзгэний захирал”  Оросын Ерөнхийлөгчид нэр дэвшлээ

Хачирхалтай нь Грудинины тухай цуу яриа ард түмний дунд үлгэр домог мэт яригддаг. Жишээлбэл олон нийтийн сүлжээгээр “Донбасст болсон дайны үеэр Москва мужийн нэгэн дүүрэгт дүрвэгчид бий болжээ. Зүгээр ч нэг дүрвэгчид биш, 14 хүүхэдтэй, гэр бүлийн хэлбэртэй хүүхдийн асрахынхан ирж. Тэднийг анчны гэр шиг жижигхэн байшин оруулжээ” гэх мэдээлэл цацагджээ.

Ингээд хүүхдийн асрах газрын үүдийг хаалгыг үзүүлж, юу ч байхгүй болохыг мэдмэгц энэ дуулиан намжсан байна. Гэтэл гүзээлзгэний тариалангаар аж төрдөг оюутан Грудинин тэдний тухай нийтлэлийг уншмагцаа Подмосковьед энэ гэр бүлд зориулан хариу нэхэлгүйгээр байшин худалдан авч өгчээ. Трамп шиг худлаа ярьдаг, сонирхолтой нэр дэвшигч байгаа биз.

Түүний “1-ый канал”, “Россия-24”-ийн эфирт өгсөн ярилцлагуудаас сонирхолтой хэсгийг нь түүвэрлэн хүргэе.

П.Н.Грудинин: Би сахалтай. Бас Сталинтай адилхан

-Би аж ахуйдаа хулгай хийлгэлгүйгээр ажиллуулж болоод байхад улс орноо бүхэлд нь яагаад тэгж ажиллуулж болохгүй гэж. Тэнд чинь бас хүмүүс амьдардаг биз дээ?

-Миний хамгийн түрүүнд хийх зүйл бол олигархиудын оффшорт нуусан мөнгийг эргүүлэн авч ирэх юм. Яагаад буудна гэж? Саудын Арабт сайхан жишээ байна шүү дээ. Авлигач хунтайж нараа баривчлаад, тэрбум тэрбумаа эргүүлж авч иртэл суллахгүй байгааг хар.

-Би Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд танаас юугаараа илүү вэ гэж үү? Би сахалтай. Бас Сталинтай адилхан.

-Тавдугаар сарын 7-нд тангараг өргөх ёслолооо хийж, тавдугаар сарын 8-нд ухаантай хүмүүсээ томоохон уулзалтад цуглуулаад цаашид юу хийхээ шийднэ. Надад мөрийн хөтөлбөр бий.

-Оросын төмөр зам, “Газпром”, “Роснефть” зэргийг улсад эргүүлж өгөх хэрэгтэй. Орост мөнгө байгаа. Зөвхөн ямар нэгэн ойлгомжгүй л зүйлд тогтчихоод байна. Ард түмний хөрөнгө төрийн сан хөмрөгт байх ёстой.

-Манайх, Хятад хоёр хэрхэн урагш ахисныг харьцуулж харцгаая л даа. 25 жилийн өмнө манайх дэлхийн ДНБ-ий 20 хувийг, Хятад гурван хувийг эзэмшдэг байлаа. Харин одоо эсрэгээрээ, Хятад 20 хувь, манайх гурван хувьтай болжээ. Яагаад гээч? Яагаад гэвэл Хятадын коммунистууд бизнесийн хөгжилдөө анхаарсан. Жижиг, дунд бизнесээ иргэддээ өгсөн.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close