Хөх тэнгэрийн хатан хаан буюу 82 настай онгоцны үйлчлэгч “бүсгүй”

Бетт Нэш онгоцны үйлчлэгчээр хамгийн анхны нислэгээ үйлдэх үед АНУ-ын төрийн тэргүүнээр Дуайт Эйзенхауэр ажиллаж байв. Тэр цагаас хойш 60 гаруй жил өнгөрсөн хэдий ч өдгөө 82 настай энэ эмэгтэй тэтгэвэртээ гарах бодолгүй байна.

Бетт хэдий өндөр настай болсон ч эрч хүч, ганган дэгжин байдлаа алдаагүй бөгөөд дэлхий дахинаа алдар нэр нь түгж эхэлжээ.

Бетт Нэш онгоцны үйлчлэгчээр 60 гаруй жил ажиллаж байгаа юм. Тэрбээр одоо “American Airlines” нислэгийн компанид харьяалагддаг.

АНУ-д онгоцны нисгэгчид 65 насандаа тэтгэвэртээ гарах ёстой байдаг. Харин онгоцны үйлчлэгчид насны хязгаар заагаагүй ажээ.

Бетт “Eastern Airlines” нислэгийн компанид ажилд  орохдоо 21 настай байв.

Стюардесс бүсгүйн ярьснаар түүнийг анх ажилд орох үед онгоцонд зөвхөн дээдсүүд, элит ангиллынхан л суудаг байсан гэнэ. “Онгоцонд бизнес эрхлэгч эрчүүд голдуу сууна. Эмэгтэйчүүд нь үслэг эдлэл, том том чимэглэл, бүрх малгайтай явдаг байлаа” хэмээн ярьжээ. Нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод хавч, жүржийн сүмстэй нугас тэргүүтнийг мөнгөн халбага сэрээ, шаазан тавганд өгдөг байв. Харин онгоцны үйлчлэх албаныхан нислэгийн үеэр өөрсдөө шөл, цай, кофе, эсвэл халуун шоколад ууна.

Ажил хаялт, нэгтгэл, худалдан авалт… Нэш АНУ-ын агаарын тээврийн салбарын бүхий л уналт, өсөлтийг үзжээ. Тэрбээр мөн 1990-ээд онд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшилд байсан “Trump Shuttle” агаарын тээврийн компанид ч ажиллаж байв.

“Би 02:10 цагт босдог. Надад хоёр сэрүүлэг бий. Хоёр сэрүүлгээ дуугарахад л би хэвтэхгүй, шууд босдог” хэмээн Нэш ярьжээ.

Энэ эмэгтэй Виржиниад хөгжлийн бэрхшээлтэй хүүтэйгээ хамт амьдардаг. Хүү нь ээжийгээ нислэгээсээ ирэхийг тэсэн ядан хүлээдэг байна.

Бетт Нэш энэ сарын 31-нд 82 насны ойгоо тэмдэглэнэ. “Би 90 хүртлээ ажиллана гэхгүй ээ. Гэхдээ би тэтгэвэрт гарах тухай бодохыг одоохондоо хүсэхгүй байна” хэмээн дэлхийн хамгийн өндөр настай онгоцны үйлчлэгч “бүсгүй” ярьжээ.

 

8 thoughts on “Хөх тэнгэрийн хатан хаан буюу 82 настай онгоцны үйлчлэгч “бүсгүй”

  1. зочин 2019-03-17 18:03 at 18:03

    гайхамшигтай

    Хариулах
  2. Зочин 2019-03-18 13:07 at 13:07

    мундаг эмэгтэй байна,манай дотоодийн нислэгт явж байсан үйлчлэгч хүүхнүүд эрчүүдтэй энэ тэнцүү архи уудаг,хэнтэй яахаас ч буцахгүй царай зүс тааруухан нислэгийн хоол унднаас хумсалсан авгай нар байсан,харин энэ эмэгтэй аоиун шударга хүн байна,өдий хүртэл ингэж явна гэдэг зөв явсаных шүү

    Хариулах
    1. zochin 2019-03-18 13:21 at 13:21

      тэд нар оркууд байж

      Хариулах
  3. Нэргүй 2019-03-18 13:18 at 13:18

    хэн яаж байсныг мэдэхгүй худал зүйл бичиж бусдыг гутаан доромжлохоо болих хэрэгтэй дээ хүн доромжилдог харин өөрөө хэцүү амьтан байдаг даа

    Хариулах
  4. зочин 2019-03-18 14:44 at 14:44

    82-той гэхэд цэмбийсэн эмэгтэй байна. Манайхан бол 50 хүрсэн л бол үхвэл таарна,
    тэтвэртээ гар гэдэг. Гэтэл Хиллари 70- тайдаа АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших жишээтэй.

    Хариулах
  5. irgen, 2019-03-18 14:49 at 14:49

    gadnii ornuudad hyn ooroo l hysvel heden nastaich ajlaa hiihiig hench horiglodoggui, aguu emegtei bainaa

    Хариулах
  6. zochin 2019-03-19 11:51 at 11:51

    Mundag emegtei baina. Mongolchuud getel huniig 50 nas hurenguut l barag l uhdel huur gej nerledeg .Yitai gutamshig. Tegsen hernee zaluus ni 50 hursen humuuseesee doloon dor ajilladag bogood adil tsalin avah geej ulangassan buh shig dairtsgaadag.

    Хариулах
  7. irgen, 2020-08-08 19:44 at 19:44

    mongoloos oor nastai hymyysee yzen yadaj haraadag uls baihguiee…..busad ulsad hyn oroo l hysvel heden nastai baisanch ajlaa hiij bolno, bas oorsdoo hogshirohgui um shig bydyyleg hymyys l tiim bydyyleg uildel hiideg haraaj zyhdeg bizdee…mongolchuud boloogui het bydyyleg hymyys shdee

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн