Өмнөговьд зохиомол дараалал үүсгэжээ

2017-12-25 15:331min0
kkk

Зам тээвэр, хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтнууд олон улсын ачаа тээврийн Ц тусгай зөвшөөрлийг танил тал, хахуулиар олон тоогоор олгосны улмаас Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтэд зохиомол дараалал үүсгэсэн болохыг тогтоолоо.

Энэ хэрэгтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Б-д 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. АТГ-аас түүнийг өнгөрсөн сарын 16-ны өдөр яллагдагчаар цагдан хорьж, шалгасан байна. Харин энэ сарын 14-ний өдөр шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн суллажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй