Британийн гүнж Мишель Кентская хатан хаан II Елизаветагийн Зул сарын үдийн зоогт “арьс өнгөөр ялгаварласан гоёл чимэглэл” зүүснээсээ болж олны шүүмжлэлд өртөж, уучлалт гуйхад хүрчээ.

Гүнж “balckamoor” стилийн хар хүний дүрстэй энгэрийн зүү зүүж, хүндэтгэлийн зоогт оролцсон байна. Энэхүү дүрс нь хар арьст хүмүүсийг ихэвчлэн зарц барлагийн дүрээр бүтээдэг билээ.

“Энгэрийг зүүг хэн нэгэн бэлэглэж байсан бөгөөд олон ч удаа зүүж байсан. Мишель гүнж маш их харамсаж, бусдыг гомдоосондоо хүлцэл өчиж байна” гэж гүнжийн төлөөлөгч мэдэгджээ.

Олон нийтийн сүлжээгээр зарим нь Мишель Кентская гүнж энэ маягаар үдийн зоогт хүрэлцэн ирсэн Харри ханхүүгийн сүйт бүсгүй, жүжигчин Меган Марклыг доромжлохыг оролдсон гэж үзжээ. Учир нь жүжигчин бүсгүй хар арьстны эрлийз билээ.

By updown

One thought on “Британийн гүнж арьс өнгөөр ялгаварласан гоёлоосоо болж уучлалт гуйв”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн