Улсын эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

2017-03-17 14:381min1
050505

Улсын томоохон эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тухайлбал, Улсын нэгдсэн төв эмнэлэг /УНТЭ/ олны нэрлэдгээр нэгдүгээр эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ , Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ зэрэг эмнэлэг хоёр ээлжээр ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр иргэд үйлчилгээ авахын тулд олон цагаар хүлээх байдал багасчээ. Өчигдөр  (2017.03.16) Эрүүлмэндийн сайд А.Цогцэцэг дээрх эмнэлгийн үйл ажиллагаа, уртасгасан цагийн үр дүнтэй танилцаж, удирдлагуудтай уулзсан байна.

Улсын эмнэлгүүд  өнгөрсөн сараас эхлэн уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн бөгөөд амбулаторийн үзлэгээ үдшийн 20.00 цаг хүртэл үргэлжлүүлж байгаа аж.  Уртасгасан цагаар ажиллаж буйн үр дүнгийн талаар УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очирын хэлснээр тус эмнэлэгт сард 15 мянга гаруй хүн амбулаториор үйлчлүүлдэг байна. Өнөөдрийн байдлаар 1500 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Тэдний хагас нь орон нутгаас ирж үйлчлүүлдэг гэнэ. Уртасгасан цагаар ажиллуулж эхэлснээс хойш эмчилгээ үйлчилгээний хүлээгдэл эрс буурчээ.

Б.ЯРУУ

1 сэтгэгдэлтэй

  • Claire

    2017-08-20 05:08 at 05:08

    cash until payday
    payday loans
    quick cash payday loans

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй