Хэрвээ та төмөр замаар явах дуртай аялагч бол эдгээр галт тэргэнд заавал сууж үзээрэй. Хаагуур дайрч өнгөрдөг нь таны сонирхлыг татах байх аа.

Далан дээгүүр явдаг галт тэрэг /Герман/

Hindenburgdamn бол Зюльт арлыг Германы эх газартай холбосон 11 метр урт далан юм. Үүнийг төмөр замын зориулалтаар 1927 онд барьсан.

Давст нууран дээрх далан /АНУ/

32 км үргэлжилсэн энэ далан дээгүүр өдөр бүр 15 галт тэрэг дайрч өнгөрдөг. Даланг 1950-иад онд барьсан аж.

Ороомог хэлбэрийн гүүрэн гарцтай төмөр зам /Швейцарь/

Есөн арктай, нэг замтай төмөр замын гүүр Швейцарийн Брусио мужид байдаг. Төмөр замын өндрийн өөрчлөлтөд тохируулан зассан ажээ. Гүүрэн гарцын урт 110 метр юм.

Орон сууцан дотуур явдаг галт тэрэг /Хятад/

Хятадын Чунцин хотод галт тэрэг 19 давхар байшингийн дундуур явдаг. 2004 онд энэ замыг барихаар болоход төр засгийнхны өмнө нэг том асуудал тулгарчээ. Энэ бол тэнд баригдсан орон сууцны барилгыг буулгах уу, эсвэл байшинг дайруулан туннель зам барих уу гэсэн асуудал байв. Ингээд хоёр дахь хувилбараар шийдвэрлэжээ.

Нислэг, буултын зурвасыг дайрдаг галт тэрэг /Шинэ Зеланд/

Гисборн хотын гол шигтгээ бол тус хотын нисэх онгоцны буудал. Энэхүү нисэх буудлын нэг онцлог нь онгоцны нислэг, буултын зурвасыг дайруулан барьсан төмөр зам юм.

Орон сууцны хорооллыг дайран өнгөрдөг төмөр зам /Вьетнам/

Ханой хотод байшингаас хэдхэн алхмын зайд галт тэрэг явдаг.

Энэтхэгийн далай дээрх гүүр

Ченнайгаас Рамесварам руу чиглэсэн галт тэрэг энэхүү гүүрийг заавал дайрч гарах ёстой. Уг гүүр Энэтхэгийн далай дээгүүр байрладаг. Гүүр баригдаад нэг зууныг өнгөрөөсөн хэдий ч бараг завсар хийгдээгүй юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн