Вашингтон мужид хурдны галт тэрэг осолдсоны улмаас 100 гаруй хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн зургаан хүн амиа алдсан байна. “Amtrak” компанийн зорчигч тээврийн хурдны галт тэрэг Сиэтлээс Портлэнд руу чиглэж явсан аж. Гэтэл огцом эргэлтийн үеэр замаасаа гарч, I-5 зам дээр буюу Сан-Диего, Лос-Анжелес, Сиэтл хотуудын холбодог гүүрэн дээрээс унажээ. Шалгалтаар галт хэрэгт 48 км/цаг явахыг зөвшөөрдөг хэсэгт 129 км/цаг буюу хурдыг гурав дахин хэтрүүлсэн нь тогтоогджээ.