Хойд Солонгос улс Америкийн засаг захиргаатай цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхээс татгалзлээ. Ийнхүү АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны хоёр талын “урьдчилсан нөхцөлгүй”, шууд яриа хэлэлцээ эхлүүлэх санал талаар боллоо. БНАСАУ-гаас Вашингтоны энэхүү алхам нь юуны түрүүнд Пхеньяныг Солонгосын хойгт болж буй хурцадмал асуудалд бүхий л хариуцлагыг тохох гэж буйтай холбоотой гэж мэдэгджээ. Энэ талаар “Нодон синмун” сонинд гарсан нийтлэлд дурдсан байна. “Бидний байр суурь өөрчлөгдөхгүй. Бид өөрсдийн цөмийн хүчийг бэхжүүлсээр байх болно” гэж нийтлэлийг бичигч тэмдэглэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн