Аргентинд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн арга хэмжээний үеэр 162 хүн гэмтэж бэртжээ. Эсэргүүцлийн жагсаалаас болж бэртсэн хүмүүсийн олонх нь өндөр настнууд байгаа юм. Түүнчлэн хууль сахиулах байгууллагын 88 ажилтан өртжээ. Нийслэл Буэнос-Айрес хотод Аргентины конгрессийн талбай дээр эсэргүүцлийн мөргөлдөөн гарсан юм.

Иргэд тэтгэврийн хэмжээг бууруулах хуулийн төсөл санаачилсныг эсэргүүцэж, жагссан байна. Харин зарим жагсагч цагдаа нар руу шил, утаат бөмбөг, чулуу зэргийг шидсэнээс болж мөргөлдөөн үүсчээ. Хууль сахиулах байгууллагынхан ч үүний хариуд нулимс асгаруулагч хийх, резинэн сум ашигласан байна. Эмх замбараагүй байдлын үеэр 81 хүнийг саатуулжээ.

By updown

2 thoughts on “Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж 162 хүн гэмтжээ”
  1. Сайхан жишээ байна.Эрх ашгийн хаа төлөө тэмцэнэ гэдэг сайн хэрэг шүү. Одоо манайхан босох цаг нь болжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн