АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү бага Дональд Трамп “Инстаграм” хуудсандаа АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн хөрөг бүхий аварга том жигнэмэг барьсан зургаа тавьжээ. “Миний найзууд хэдэн долоо хоногийн дараа болох төрсөн өдрийг маань угтаж, миний 40 насны ойн жигнэмгийг бэлэглэлээ. Обаматай жигнэмэггүйгээр төрсөн өдөр ямар байх билээ?” гэж бичжээ.

Тэрбээр сенатор Тед Крузыг энэ жигнэмгээрээ дайлсан гэж тэмдэглэсэн байна. Жигнэмэгт Обамагийн 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ашигласан HOPE плакатны хөргийг шоглон дүрсэлжээ. Харин олон нийтийн сүлжээ хэрэглэгчид энэхүү зургийг дургүйцэн хүлээн авсан байна.

Энэхүү үйлдэл нь Трампын хүүг аймшигтай, тэнэг, бүдүүлэг нэгэн болохыг харуулж байна гэж зарим нь тэмдэглэсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн