Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айлууд өчигдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Нийт 70 айлын орон сууцыг “Тэргүүн чансаа” ХХК гүйцэтгэжээ.
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 17, 18, 20 дугаар байрны оршин суугчид өмнө нь 1959 онд ашиглалтанд орсон хуучин байранд амьдардаг байжээ. Тэдний хэлж буйгаар өмнөх байр нь амьдрах аргагүй нурхад бэлэн болсон байсан аж. Шинэ байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй хүмүүс оролцсон юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2020 оны түвшинд нийт 71.290 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 8642 айлын орон сууц ашиглалтанд оржээ. Мөн ашиглалтанд орхоор төлөвлөсөн шинэ орон сууцны ажил 78,75 хувьтай байгаа аж. Анх 2015 онд нийслэлийн 24 байршлын 1500,2 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр НИТХ-аас баталсан байдаг. Төсөл хэрэгжсэн гурван жилийн хугацаанд: