“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн жагсаалтаас долоон компанийг хасчээ. Симбол, “Баянтолгой”, “Гантөмөрт”, “Завхан тээх”, “Монгол эсгий эсгий гутал”, “Оргил Говь-алтай”, “Улиастай тэгш” компаниудыг Компанийн тухай хуулийн 83.1 дүгээр заалт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн компанийн дүрмийн 8.10.11-р заалт, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 24.8 дугаар заалтыг тус тус үндэслэн хассан байна.
КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬ
83 дугаар зүйл.Гүйцэтгэх удирдлага
83.1.Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.