Боловсролын салбарт төрөөс жилд 105 орчим төгрөг зарцуулдаг гэж холбогдох албаны хүмүүс хэллээ. Арванхоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын 300 мянган орчим хүүхдэд жилд 27 тэрбум бол сургуулийн өмнөх боловсролын 500 мянга орчим хүүхдэд 60 гаруй тэрбум төгрөг тус тус зарцуулдаг байна.
“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өөрсдийн гал тогоотой сургууль бүтээгдэхүүн хийж, сурагчдад үйлчилж байна. Харин гал тогоогүй сургууль бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.