“Мөрөөдлийн театр”-ынхан хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр хүндийг бизнесийн зорилгоор гутаан доромжилж, тоглон тохуурхаж байгаа талаар Б.Арго багш мэдээлэл хийлээ.

Б.Арго“Би хэл шинжлэлийн салбарт 1984 оноос хойш ажиллаж байна. Багш мэргэжилтэй. 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд сахарын хүнд өвчний улмаар баруун хөлөө дунд чөмөгний гол орчмоор тайруулсан. Үүнээс хойш 3 жил хагас хэвтрийн байдалтай шаналж байна. Одооноос л бие маань арай сэргэж, хэвлэлийн хурал хийх тэнхэлтэй боллоо.Эрүүл мэнддээ анхаараагүйн улмаас хөл маань идээлж, тайрахаас өөр аргагүй болсон. Ийнхүү хүнд өвчтэй байх үед “Мөрөөдлийн театр” продакшн даапаалж, шоолж, шоглож, шоудаж байгаа нь миний хувьд их хэцүү байсан.

2015 онд Мөрөөдлийн театрынхан “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” гэсэн тоглолт зохион байгуулж байсан. Жүжигчин Г.Эрхэмбаяр намайг дуурайсан байсан. Тэр тоглолтыг үзэхэд хошин шогийн элэглэсэн зүйл ерөөсөө харагдаагүй. Ууртай, догшин, хэл мэддэггүй, маанаг, тэнэг хүний дүрийг л гаргасан байсан. Энэ нь надад их хэцүү байсан.

Тухайн үед би хэвтэрт байхдаа Г.Эрхэмбаяр луу утасдаж хэлсэн. Гэтэл тоогоогүй. Хэрэв би хоёр хөлтэй байсан бол хамаа алга. Үүнээс өмнө ч бас Шинэ үе продакшн намайг шоглодог л байсан. Тэр үед би тоодоггүй байсан.

Харин биеийн байдал муу, сэтгэл санааны хүнд нөхцөлд байгаа үед ингэж шоглох нь их хэцүү байдаг юм байна. Нийгэмд маш буруу ойлголтыг төрүүлсэн. Юу ч мэддэггүй, боловсролгүй, хэл мэдэхгүй, худалч мэтээр надад хүмүүс ханддаг болсон. Би уг нь бол 8 хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн хүн шүү дээ.

Тиймээс би өнөөдөр “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдэдээ хандан уриалга хэлэх гэсэн юм.Эрхэм хүндэт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид та бүхнийг намайг шоглодгоо болиосой гэж хүсэж байна. Монголчууд өвчтэй нэгнээрээ ингэж тоглоом шоглоом хийдгээ болих хэрэгтэй гэж уриалж байна.

Ялангуяа Г.Эрхэмбаяр дүүд хандаж хэлэхэд “Ингэж олж идсэн хоол, хоол болохгүй. Хамгийн гол нь гоё урлагийг бүтээх хэрэгтэй. Дуурайх гээд байгаа юм бол дуурайсан шиг дуурай.

Ганцхан миний биш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэр хүндэд халдаж байна. Хэрэв би хоёр хөлтэй байсан бол гомдохгүй. Ингэж нэгнийхээ зовлонгоор мөнгө олох хэрэггүй байх” гэв.

Эх сурвалж: ugluu.mn

By updown.mn

Мэдээний админ

20 thoughts on “Б.Арго: Жүжигчид та бүхэн намайг шоглодгоо болиосой гэж хүсэж байна”
  1. Мөрөөдлийнхөн өөрсдөө монголоороо зөв бичих чадваргүй, олигтойхон цэвэрхэн ярьж чадахгүй байж хүнийг доромжлох яавч олигтой биш ээ.Эдний тэр тоглолтын бичлэгийг үзээд би эмзэглэж л байсан.Муу ч сайн ч Арга багш энэ хэдэн юмнуудын хажууд өөрийгөө хаана ч аваад явчих чадвартай хүн дээ.

  2. Эрхэмбаяр олигтой алиалж жүжиглэж чадахгүй байж хүн дуурайна гэж юу байсан юм бэ. Арго багшаас уучлалт гуй

  3. setgel sanaani tulbur nehehgui dee. Aimaar mungu huusun zaluuchuud. Gyalgar yytnaas tatgalzaya gd hel.d ug gehed baahn mungu nehdiin. Argo bagshid mungu tulj yychlalt guih heregtei

  4. Арго багшийн зөвшдээ, хүн ямар ч байлаа гэсэн элдвээр доромжилж болохгүйшдээ, гомдол мэдүүлж сэтгэл санааны хохирлоо төлүүлэх хэрэгтэй, дэмжиж байна?

  5. Арго багшийн зөвшдээ, хүн ямар ч байлаа гэсэн элдвээр доромжилж болохгүйшдээ, гомдол мэдүүлж сэтгэл санааны хохирлоо төлүүлэх хэрэгтэй, дэмжиж байна?

  6. Арго багш бол агуу хүн шүү дээ. Бид ганц хуудас цаас гадаад үгээр дүүргэж чадахгүй шүү дээ. Энэ агуу хүний бичсэн сурах бичгээс ганцынх нь хуудсыг сөхөж үзчихээд юм ярь даа залуусаа

  7. Доройтохоор л хошин шог дэлгэрч. Сэхэээрхээр сонгодог урлаг хөгждөг гэдэг. Энэ хошин шогийн хэдэн юмнууд ичээсэй. Худлаа хоосон чальчсан юмнууд. Өвчтэй.хөгжлийн бэрхшээлтэй ардуудийг их элэглэнэ ээ тэд нар баттулга нтр гээд хөгийн типүүд бий.

  8. Жүжигчин Эрхэмбаярт хандаж анхааруулахад Бумерангийн хууль ямагт үйлчилдэг юм шүү.Саваагүйтээд хэрэггүй л байх.

  9. erhembayaraa lalariin pizdaa mini aaw chini iim bsan bol yah baisiin chniii eej hugjiin berhsheeltei bolchihson baisan bol chi shoolood yawahuu huuhed chini neg hulgui bolson bol yah baisiin hunii zowlongoor jargal hiisen heden alia salbaidai mini olon niitiin heregseleer uuchilalt guigaarai chi.
    aawiig iim bolchini baihad hun doromjilood mungu olood baiwal ter hunii hani ijil aaw eej ur huuheded ni yamar setgegdel turuhuu bodooroi nowshoo

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн