Францын Дотоод хэргийн яамнаас Грасс хотын нэгэн дунд сургуульд халдлага болсон талаар мэдээллээ. Тус яамны Дотоод хэргийн яамны төлөөлөгч Пьер-Анри Бранде “France Inter” радиостанцад мэдээлэл өгөх үеэр халдлага болох үеэр гурван хүн шархадсан ба хэргийг хоёр хүн үйлдсэн гэжээ. Мөн байдал тогтворжих хүртэл багш,сурагчдыг тайван байхыг зөвлөсөн байна.
Эх сурвалжуудын хэлснээр сэжигтэнүүд нь 17 настай хоёр сурагч бөгөөд сургуулийнхаа захиралыг буудан шархдуулсан аж. Тухайн үеэд сургууль дотор винтов, гар буу барин явж байсан гэнэ. Тэд өмнө нь цагдаагийн хяналтанд байгаагүй юм байна.
Өнгөрсөн онд Францад цуврал халдлагууд гарсны дараа тус улсад онц байдлын дэглэм үйлчилж байгаа юм. Францын Ерөнхийлөгчийн сонгууль хагас жил хүрэхгүй хугацааны дараа болох гэж байгаа энэ үед аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байна.