Монголчууд эрт дээр үеэс зэсийг эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Зэс эрдэс тогтоох, нян бактерийг устгах нөлөөтэй байдаг. Мөн эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойргүйдлийг багасган, төв мэдрэлийн системийг сайжруулан цусан дахь инсулины үйлчилгээ, цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдэг аж. Зэсийг хөхний үрэвсэл, хатуурал, умайн хоргүй хавдар тэргүүтнийг эмчлэх зорилгоор тухайн газар тавьж хэрэглэнэ.
Зэсэн бүслэвч
Энэхүү зэс эдлэл нь нуруу бөөр, эмэгтэйчүүдин савны өвчлөл, түрүү булчирхай, ууц нурууны зөөлөн эдийн гэмтэл, доргилтоос, элэг цөс ходоод, уушгины өвчлөл сүрьеэ, хатгаа, үе мөчний өвчлөлийг анагаах увидастай. Мэс заслын дараах үеийн шархлаан дээр зэс тавьж боовол нягтрал нэвчдэс нь арилна.
Зэс улавч
Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн энэхүү эмчилгээ нь хөлийн улнаас толгойн орой хүртэл бүх төлрийн өвчнийг анагаадаг байжээ. Хуян, шар усыг тараах, цусны эргэлтийг сайжруулах, ясны сийрэгжилтийг зогсоох, үе мөчний өвчлөл болон түрүү булчирхай, эмэгтэйчүүдийн савны өвчлөл, хавдар, цусны өвчин, үс уналтыг зогсоох зэрэгт сайн.
Зэс бугуйвч
Үе мөчний өвчлөл, хуян шар усыг тараахад зүүж хэрэглэнэ. Мөн биеийн эсэргүүцэл сулрахад зэсний өнгө хувирдаг. Ялангуяа хүүхэд зэс зүүснээр дархлааг сайжруулж хоолой өвдөх шүд цоорох, үс унах зэргээс сэргийлдэг.
Зэс аяга
Зэс аяганд тогтмол хоол хүнс хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглахыг зөвлөж байна. Ходоодны шархлаа болон дотор бүх өвчлөлийн үед бөөрөнхий байцааг буцалгаад шүүсийг нь зэс аяганд хийж хонуулаад өглөө 5-7 цагийн хооронд 30 хоног тогтмол уухад ямар ч дотор өвчний өвчлөлийг нэн даруй эмчилдэг байна.