Танин мэдэхүй

Фэнгшүй: Ирэх онд бүл нэмэхээр төлөвлөсөн бол баруун хэсэгт гацуураа засаарай

2018 оноо угтахад цөөхөн хоног үлдлээ. Сарны тооллоор ирэх жил нохой жил гарах бөгөөд ирэх жилийг өөрт ивээлтэй байлгахын тулд орон байраа тохижуулах, гацуур модоо ээлтэй зүгтээ засах, хувцаслахдаа ч фэнгшүйгийн дүрмийг мөрдөхийг зөвлөжээ.

Нэн тэргүүнд гацуурын байрлалыг сонгох хэрэгтэй. Ирэх жил гэр бүлийн аз жаргал, мөнгө, эрүүл мэнд гээд таатай өөрчлөлтүүдээс алиныг нь дуудахаас хамааран гацуураа байрлуулна. Үүний тулд цаасан дээр өрөөний зургийг зурж, өмнөд, баруун, хойд, зүүн зүгийг тэмдэглээд, дараах зөвлөгөөг дагаарай.

Албан тушаал ахих тал дээр илүүтэй анхаарч байгаа бол хойд хэсэгт гацуураа байрлуулах нь тохиромжтой.

Зүүн хойд зүг нь оюуны үйл ажиллагааг сайжруулна.

Зүүн хэсэг гэр бүлд харилцан ойлголцол авчирна.

Зүүн урд хэсэг гэр бүлийн материаллаг байдлыг тэтгэдэг. Тиймээс танай гэр бүлд мөнгө хэрэгтэй бол гацуураа энэ хэсэгт засаарай.

Ирэх онд нэр хүндээ өсгөхийг хүсч байгаа бол зүүн хэсэгт гацуураа засвал ээлтэй.

Харин баруун өмнөд хэсэгт гацуураа байрлуулвал гэр бүлийн харилцаа таатай байна.

Ирэх онд бүл нэмэхээр төлөвлөсөн бол баруун хэсэгт гацуураа засаарай.

Нохой жил аяллаар дүүрэн байхыг хүсч байгаа бол баруун хойд хэсэгт гацуураа байрлуул.

Харин өрөөний төв хэсэг эрүүл мэндийг тэтгэдэг тул өвчин, эмгэггүй байхыг хүсвэл өрөөнийхөө голд гацуураа чимээрэй. Ирэх жил танд мөнгө, эрүүл мэнд, найрсаг харилцаа , албан тушаал зэргээс аль нь илүү хэрэгтэй байгааг тодорхойлон, гацуураа засах байрлалаа сонгоорой. Түүнчлэн жилийн билэгдэл амьтныг гэртээ байрлуулахыг зөвлөж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close