Цөмийн хөтөлбөрөөрөө дэлхийн аюулгүй байдал, энх тайванд заналхийлэл учруулж байгаа гэх Хойд Солонгосын хаалттай амьдрал гадныханд сонирхол төрүүлдэг. Тус улсад гар утас, интернэт хориотой гэдгийг хүн бүр мэддэг байх. Хамгийн сүүлд тус улсын удирдагч Ким Чен Ун иргэдээ инээхийг хориглосон байдаг. Ингээд Пхеньянд ямар зүйлс хориотой байдаг тухай хүргэе.
1. Дэлхий дахинд хүн төрөлхтөний хамгийн дуртай уух ундаа болох кока кола хориотой байдаг гэнэ. Зарим тохиолдолд Хятадад үйлдвэрлэсэн кока колаг өдрийн од шиг зардаг байна. Мөн та бидний дуртай амтан Choco pie-ийг хориглодог тул иргэд нь хааяа нууцаар олж иддэг аж.
2.Мэдээж Хойд Солонгост тансаг хэрэглээ гэж байхгүй. Брэндийн хувцас, эдлэл хэрэглэл бол бүр ч хориотой
3.Хойд Солонгос нь албан ёсоор ямар ч шашингүй орон тул зул сарын баяр, гацуур засахыг хориглодог. Учир нь барууны шашин гэж үздэг.
4.Спорт машин болон гадны оронд аялалаар явахыг хатуу хориглодог.
5.Аpple компанийн гар утас болон бусад ухаалаг гар утасыг хориглодог. Зөвхөн дээд албан тушаалтан болон эрдэмтэн, судлаачид гар утас ашигладаг бөгөөд тэр нь чагнах төхөөрөмжтэй.
1 comment
За больж үз манайхаан, Энэ хүн гадаадын түрэмгийлэгчдээс эх орон ард түмнээ эрэлхэгээр хамгаалж байгаа ҮНДЭСНИЙ БААТАР, Манайд л жинхэнэ аймшиг болж байгаа юм биш үү,