Найруулагч Д.Золбаярын “Чингисийн хүүхдүүд” бүтээл Оскарын шагналд нэр дэвшсэн боловч шилдэг есөн бүтээлд багтаж чадсангүй. Өчигдөр Америкийн Кино Урлагийн Академи Оскарын шагналын эздийг шалгаруулдаг  шилдэг бүтээлийн төрөлд өрсөлдөхөөр ирүүлсэн нийт 92 бүтээлээс шилдэг есийг сонгосноо зарлажээ.

Оскарын шагналын гадаад хэл дээрх киноны төрөлд шалгарч үлдсэн шилдэг есөн бүтээлийн жагсаалт:

“A Fantastic Woman” (Чили)

“In the Fade” (Герман)

“On Body and Soul” (Унгар)

“Foxtrot” (Израйль)

“The Insult” (Ливан)

“Loveless” (Орос)

“Felicite” (Сенегал)

“The Wound” (Өмнөд Африк)

“The Square” (Швед)

Эдгээр бүтээлээс шилдэгийн шилдгийг шалгаруулж, 2018 оны гуравдугаар сарын 4-нд Лос Анжелест болох ёслолын арга хэмжээний үеэр зарлах юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн