Чингэлтэй дүүргийн эмнэлгийн коридорт буй  эмээ, өвөөгийн зураг сошиал орчинд тархаж олны анхааралд өртсөн. Хүйтэн коридорт даарч хэвтсэн эмгэнийхээ гарыг дулаацуулж буй өвөөгийн зургийг харсан Н.Ганбаяр гэх сайхан сэтгэлт залуу настангуудыг өнөөдөр эргэжээ.

Тэд өөрийн танил хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх санал тавьж, зөвшөөрснийх нь дагуу зорин очсон боловч хүүхдүүд нь зөвшөөрөөгүй тул ийнхүү харьяа дүүргийн эмнэлэгт хандахаас өөр аргагүй болсон гэнэ. Хүүхдүүд нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэхээр болсон гэж татгалзсан байна.

Эмээ 2-3 жилийн өмнө мориноос унаж бэртсэнээс болоод нуруу, бөөрөөр нь өвдөх болжээ. Оршин суугаа хаягийнхаа дагуу тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирэхэд эмнэлэг ачаалалтай байсан тул коридорт ор гарган хэвтүүлсэн аж. Харин өнөөдөр тэднийг тасагт шилжүүлж,  өрөөндөө найман өвчтөн сахиурын хамт хэвтэн эмчлүүлж байгааг Н.Ганбаяр хэллээ.

By updown

9 thoughts on “Эмээ, өвөө хоёрыг хувийн эмнэлэгт хэвтүүлэхийг хүүхдүүд нь зөвшөөрөөгүй байна”
  1. Huviin emnelegees ulsin emneleg ni hamaagui deeree , 2 buuraig ergej ochson saihan setgelt duude bayarlala ,Utulsun tsagt hunii hani l hajuud baidag yum da …

  2. хичнээн ядарсан ч, ядуу зүдүү байсан ч эцэг эхээ амьд дээр нь чадлынхаа хэрээр хайрлаж, халамжилж байгаарай. үхсэн хойно нь алт амлаад ч дэргэд чинь дахиж байхгүй шүүдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн