2017-12-15 12:121min039

Бавуугийн Лхагвасүрэн гуайн эмчилгээний зардалд 100 сая төгрөг хэрэгтэй гэнэ

lhagvaa

Монголын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн БНСУ-д шинжилгээ өгч, ходоодны хорт хавдар гэж оношлогджээ. Эдүгээ 73 настай эрхэм Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардал 100 илүү сая төгрөг болж байгаа аж.  Хэрэв эмчилгээний төлбөрөө олбол ирэх оны нэгдүгээр сарын 10-нд хагалгаанд орох боломжтой гэнэ.

Ходоодны хорт хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэндээ хэр зэрэг тархсан, хавдрын үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч хийгддэг байна.