“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын удирдлагууд 1.2 сая дахь зорчигчоо өнөөдөр тодруулна. Энэ онд 60 жилийн ой нь тохиосон тус нисэх буудлын зорчигчдын тоо жил бүр өсч байгааг албаны хүмүүс хэлж байгаа. 2013 онд 1.1 сая зорчигч хүлээн авч байсан бол дөрвөн жилийн дараа энэ тоо 1.2 сая болжээ. Өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч гадаадын тав, дотоодын гурав, бусад долоо нийт 15 байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна. Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг олон улсын тогтмол 15, Дубай, Бангкок, Дели, Хошимин зэрэг захиалгат ес, нийт 22 чиглэлд нислэг үйлдэж байгаа юм.