Хувцасыг хялбар индүүдэх арга

Угаасан хувцас, ор хөнжлийн даавуу индүүдэх дуртай хүн байна уу? гэвэл 10 хүнээс нэг нь л гараа өргөх магадлалтай. Энэхүү төвөгтэй, цаг үрсэн ажлыг хэрхэн хөнгөвчилж болох уу. Тэгвэл хүнсний тугалган цаасыг индүүдлэгийн тавцангийн бүрээсэн доогуур дэвсэж өгснөөр индүүдэж буй зүйл тань хоёр талаасаа толийх нь. Тугалган цаас нь дулааныг сайн хүлээж авдаг тул сайн халдаг байна. Хэрэв зориулалтын тавцан хэрэглэдэггүй бол индүүдлэг хийх гадаргуу дээрээ тугалган цаасаа дэвсэж дээр нь даавуугаа  тавиад л болох нь тэр.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн