Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таван настай дагавар охиноо хүчирхийлсэн н.Ванданваанчигт холбогдох хэргийг өчигдөр хянан хэлэлцжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд түүнийг гэм буруутайд тооцон 18 жил хорих ялаар шийтгэлээ.
Охин “Өнөр бүл” улсын асрамжинд байгаа бөгөөд ээж нь охиноо өөр дээрээ авах хүсэлт гаргасан байна. Шүүхээс түүнийг ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй тул хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзжээ.