АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Ази тивд хийх анхны айлчлалаа өнөөдөр (2017.03.16) Японоос эхэллээ. Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисидатай уулзахдаа Рекс Тиллерсон Хойд Солонгосыг тойрсон асуудал, Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд Япон болон Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон талаар гадны хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзах юм байна. АНУ, Япон, Өмнөд Солонгос хамтран энэ долоо хоногийн эхээр цэргийн сургуулилалт хийсэн байгаа. Рекс Тиллерсон маргааш Сөүлийг зорьж, Өмнөд Солонгост айлчлаад хоёр өдрийн дараа Бээжинд очих юм байна.