НийгэмОнцлох мэдээ

Эрчим хүчний салбарын 15.5 тэрбум төгрөгийн зөрчлийг АТГ-т шилжүүллээ

Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар тус салбарт хэрэгжүүлсэн дөрвөн төсөлд 15.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.

Дөрвөн төслийн гурвыг нь “ Анненг повер стэшн экүюипмент групп лимитед” компани гүйцэтгэжээ. Аудитаар илэрсэн зөрчилтэй холбоотой албан тушаалтнуудыг нэрлэвэл, ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа 216.2 сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан, Даланзадгад ДЦС-ын турбин шинэчлэх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгосон Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга асан С.Отгонбаяр. ДЦС-IV ТӨХК болон ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэвээн, Ж.Равдандорж нар холбогдож байна.

Эх сурвалж: ‘ЗУУНЫ МЭДЭЭ’ сонин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close