Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 39 настай Х гэгч эхнэр, гурван хүүхдийнхээ аминд хүрч, өөрийгөө егүүтгэсэн эл аймшигт хэргээс амьд үлдсэн 14 настай охин хичээлдээ явж эхэлжээ. Энэ оны тавдугаар сарын 21-22-нд шилжих шөнө хэрэг гарах үед охин гэрээсээ зугтаж цагдаа дуудахаар явсан хойно нэг гэр бүлийн таван гишүүн амиа алдсан байдаг. Цагдаа нар охиныг түр хугацаанд хамгаалалт авч, дараа нь хамаатныд нь хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл байсан юм.
Охины сэтгэл санаа хэвийн болсон бөгөөд нагац эгч нь асран хамгаалагчаар авсан гэх мэдээлэл байна. Харин гэмт этгээд Х нь нас барсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хаажээ.