Авто салбарын шинжээчид хамгийн найдвартай, удаан эдэлгээтэй автомашинуудын жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Эдгээр машины эзэд унасан хүлгээ авто засварын байнгын үйлчлүүлэгч болохгүй, олон жил хөл залгана гэдэгт найдаж болох нь ээ.

1.Honda CR-V

Honda CR-V 2015 онд АНУ-ын хамгийн тохиромжтой гэр бүлийн жижиг жийпээр тодорч байжээ. 2.4 литрийн дөрвөн цилиндрт хөдөлгүүрээр ажилладаг, олон давуу талтай. Хотод ч, шороон замд ч сайн явна.

2.Toyata Prius

 1997 онд анх гаргасан хий, цахилгаан хосолсон хөдөлгүүртэй Toyota Prius эздэдээ 10 жил найдвартай үйлчилжээ. Энэ машин тэжээлийн функциональ хэсэгтээ ямар нэгэн сэлбэг шаардаж байгаагүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

3.Toyota Rav4

Саруул уужим салон, тээшний хэсэгтэй машин юм. Жолоодлогын удирдлага сайтай болохоор ямар ч газар унахад тохиромжтой. Rav4 эзэмшигчид аудиосистемийнх нь чанарыг өндрөөр үнэлдэг.

4.Toyota Highlander

2015 онд зарим шинжээч хамгийн шилдэг нь гэж тодорхойлж байсан энэ жийп хэмжээ, салоны тав тухтай байдал зэргээрээ давуу талтай. Жолоочид ч, зорчигчид ч тав тухтай байдаг. Мөн супер багтаамжтай тээшний хэсгийг нь дурьдахгүй өнгөрч болохгүй.

5.Honda Odyssey

Зургаан цилиндрт хөдөлгүүрээр ажилладаг, хотод ч, хөдөөд ч бензин зарцуулалт бага. Гэр бүлийн аялалд тохиромжтой унаа.

6.Toyota Sienna

2015 онд Toyota Sienna АНУ-д чанараараа хоёрдугаарт бичигдэж байсан тухай. Шинжээчид энэхүү машины түлшний зарцуулалтыг муугүй, хүрдний удирдлага сайн, ерөнхийдөө найдвартай унаа гэж үнэлж байжээ. Үүнээс гадна ашиглахад энгийн, засвар авахдаа сайн гэж магтдаг.

7.Toyota Camry

АНУ-д бестселлерт ордог унаа. Эрэлт ихтэй энэ машин найдвартай, тав тухтай бөгөөд аудиосистем сайтай, хэрэглэхэд энгийн.

8.Toyota Avalon

Том, тухтай, тансаг зэрэглэлдээ багтдаг Toyota Avalon нь эзэндээ дор хаяж 10 жил үнэнч зүтгэдэг.  Мэдээж хайр гамтай унаж чадвал шүү дээ. Энэ машинаар явахад тав тухтай бөгөөд салоны тусгаарлалт сайтай, суудал нь тухтай гэдгээрээ онцлогтой.

9.Honda Pilot

Тухтай суудал, агааржуулагчаас гадна 3.5 литрийн V6 хөдөлгүүр, гайхалтай хүрдний удирдлага зэргийг давуу тал гэж үзэж байна. Мөн ашиглахад энгийн.

10.Subaru Forester

Гадаадын алдартай мэргэжилтнүүдийн хараанд өртөж, топ-10-т багтсан машин бол өнгөрсөн жилийн Subaru Forester юм. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын зэрэгцээ бүх дугуйгаараа маажна.

By updown

One thought on “Эзнээ дор хаяж 10 жил явгалахгүй найдвартай 10 машин”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн