Үндэсний статистикийн хорооноос 2017 оны эхний 11 сарын байдлын тайланг гаргажээ. Тус тайлангийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 3 дугаар улиралд нийт 38 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 606.3 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.2 (0.4%) мянгаар буурч, ажиллагчид/даатгуулагчид 11.3 (1.9%) мянгаар нэмэгджээ.
Эдгээр ажиллагчдын 48.4 мянга нь буюу 8 хувь нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 34.9 мянга нь буюу 5.7 хувь нь 240-300 мянган төгрөгийн цалинтай байна. Харин 17.8 хувь буюу 107.7 мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай бол дийлэнх буюу 36 хувь, 218.6 мянга нь 500.0-900 мянган төгрөгийн цалинтай байна.
Тэгвэл 900 мянгаас 1.3 сая төгрөгийн цалинтай 100.3 мянган ажиллагсад байна. Мөн нийт ажиллагсдын 4.2 хувь буюу 25.4 мянган хүн 1.3-1.5 сая төгрөгийн цалин авч байна. Харин 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүн 11.7 хувь буюу 70.8 мянга байгаа юм.
1 comment
mash baga tsalin abch mash yduu amidarch baina