2017-12-12 10:441min01

Гурван ихэр хүүхэдтэй болсон хоёр гэр бүл байрны түлхүүрээ гардан авлаа

3ihruud

Өчигдөр буюу 12 дугаар сарын 11-нд “Эрдэнэт хотын өдөр” тохиолоо. Энэ өдрийн хүрээнд 2017 онд тус бүр гурван ихэр хүүхэдтэй болсон хоёр айлд орон сууцны түлхүүр гардуулсан байна. Тодруулбал, Гурван ихэр хүүхэд төрүүлсэн Г.Бадамханд болон түний гэр бүлд АЗДТГ-аас Lux Apartment орон сууцны байранд 2 өрөө байр олголоо. Түүнчлэн өнгөрсөн сарын 29-нд БОЭТ-д амаржсан Б.Солонго, түүний гэр бүлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 3 өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн юм.

Мөн БОАЖГ-аас лампан инфра туяаны цахилгаан халаагуураар гэр хорооллын 30 өрхийг хангажээ. “Залуучуудын бизнесийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнес эрхлэгч хоёр иргэнд нийтдээ 10 сая төгрөг, “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд зургаан иргэнд нийтдээ 18 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 4 иргэнийг байнгын ажлын байранд зуучиллаа.