Ирэх оны эхнээс Саудын Арабт нийтийн кинотеатр үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэж “Reuters” агентлаг мэдээлжээ. Тус улсын Соёл, мэдээллийн сайд Авад бен Салех аль-Авад “Бид эхний кинотеатрыг 2018 оны гуравдугаар сард нээгдэнэ гэж харж байна” гэж хэлжээ. Түүнчлэн кинотеатруудад зөвшөөрөл олгох ажиллагаа эхэлсэн гэнэ. Саудын Арабт 1980-аад оноос эхлэн нийтэд кино үзүүлэхийг хоригложээ.
Саудын шашны үйл хэрэгтнүүд нийтийн цуглаан, зугаа цэнгэлийг садар самуун явдлыг үүсгэгч гэж үздэг болохоор залуусыг ийм зүйлд оролцохгүй байхыг уриалдаг аж. Түүнчлэн залууст олон нийтийн сүлжээг ч мөн хориглодог байна.