Алга болсон охин нь “Шунхлай” ШТС-ын орчимд согтуу олджээ

Сүүлийн үед бага насны хүүхдүүд алга болох тохиолдол гарах болсон нь эцэг эхчүүдийг айдаст автуулаад буй. Хүүхэд нь хичээлээ тараад хэдэн цаг ирэхгүй бол айж сандарсан эцэг эх шууд л цагдаагийн байгууллагад хандах болжээ. Харин гэртээ  ирээгүй хүүхдүүд найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх, найзындаа хонох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг шалтгаанаар ар гэртээ мэдэгдээгүй байдаг аж.

Энэ сарын 7-нд Завхан аймагт 17 настай, эмэгтэй Ч өглөө гэрээсээ хичээлдээ явна гэж гараад орой нь ирээгүй байна. Айдаст автсан эцэг эх тэр өдрийнхөө орой нь буюу 22:30 цагийн үед цагдаагийн байгууллагад охиноо сураггүй болсон гэж бүртгүүлжээ. Энэ дагуу цагдаагийн ажилтанууд ар гэрийнхэнтэй нь хамтран эрэн хайхад охин нь шөнийн 03:00 цагийн үед сумынхаа  “Шунхлай” ШТС-ын хажууд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай олдсон байна. Ид өвлийн хүйтэн эхэлсэн энэ үед хөлдөж осгох аюулаас холуур өнгөрсөн нь яамай.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн