УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ирэх хоёр жилд гурван ээлжээр хичээллэх тогтолцоог хална гэв. Ирэх 2019 он хүртэл улсын хэмжээнд 82 сургууль, 127 цэцэрлэг барихаар болсон болсон байна. Үүний тулд Боловсролын салбар ирэх оноос  1 их наяд, 632.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Мөн 2019 онд сургуулиудп гурван ээлжгүй болж хоёр ээлжээр хичээллэх тогтолцоонд бүрэн шилжихээр болсон байна.

Улсын хэмжээнд 2012 онд  7 сургуулийн  1,761 сурагч  гурван ээлжээр хичээллэдэг  байсан  бол 2016 онд 32 сургуулийн 8,755  хүүхэд оройн  цагаар хичээллэдэг болсон гэх тоо баримт бий. Тэдний 5,145 нь I-III ангийнхан байгаа юм. Бага насны хүүхдийн хичээл оройн цагт тарах нь эрсдэл өндөр байдаг аж.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн