Хатан хааныг олоорой буюу II Елизавета анх удаа дүрэм зөрчсөн нь

2017-12-07 15:591min0
hatan

Британийн хатан хаан I Елизавета үргэлж тод өнгийн хувцас өмсдөг. Ил шулуун зантай түүний хувцаслалт ч олонд таалагдаж, хэчнээн олон хүнтэй хамт зураг авахуулсан байсан ч тэр л ялгарч чаддаг билээ.

Тэгвэл саяхан Букингемийн ордонд нэгэн хачирхалтай зүйл тохиожээ. Хатан хаанд итгэмжлэх жуух бичгээ барихаар Нигерийн холбооны бүгд найрамдах улсын Дээд комиссар Жорж Адезолой Огунтаде гэргийнхэн хамт хүрэлцэн иржээ. Нигерийн хос үндэсний хувцсаа өмссөн нь энэ үйл явдлын дресс кодонд яг тохирч байлаа.

Харин хатан хааны хувцасны өнгө тэднийхтэй тун ижилхэн байж таарсан нь олны инээдийг хүргэжээ. Энэ зургаас та хатан хааныг ялгахад төвөгтэй харагдаж байгаа биз.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй