С.Гантогоо продюсертэй болов
2017-12-05 16:21

“Яг түүн шиг II” шоуны шилдэг оролцогч, үзэгчдийг байлдан дагуулж чадсан С.Гантогоо хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиунтай хамтран ажиллахаар болжээ. Тэрбээр ийнхүү эх орондоо анхны дуунаас бүтсэн шинэ цомгийнхоо бэлтгэлд орж байна.