Онцгой байдлын албан хаагчид өнгөрсөн сарын 26-нд гэрээсээ гараад сураггүй болсон 39 настай иргэний машиныг олжээ. Тус сумын төвөөс 30 км-ийн зайд байрлах “Номгоны-Өвөр” гэдэг газар “Истана” загварын 45-76 СЭҮ улсын дугаартай автомашиныг энэ сарын 1-нд өглөөний 09:46 цагт олсон байна. Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаанд 31 хүн оролцож байгаа аж.