Их Британийн ханхүү Харри хурим хийхээр болсноо зарласны дараа дэлхийн өнцөг булан бүрт ханхүүтэй гэрлэх боломжгүй боллоо хэмээн гутарсан охид үлдсэн биз дээ. Тэгвэл одоо гэрлээгүй дахиад 5 ханхүү үлдсэн гэдгийг дуулгахад таатай байна.
Иорданы ханхүү Абдулла
Абдулла хаан, Рания хатны хүү 23 настай Абдулла бол хааны үр, хасын навч төдийгүй 1.1 сая дагагчтай Инстаграмын од. Тэр хэзээ нэгэн цагт эцгийнхээ үйл хэргийг залгамжилна.
Дубайн эмиратын угсаа залгамжлагч ханхүү Хамдан ибн Мохаммед ибн Рашид аль Мактум
Интернэтийн од энэ залуу зургаа сая гаруй дагагчтай. Хамданы үйлдэл бүр Инстаграмд тавигддаг гэхэд болно. 35 настай ханхүү морь сайн унадаг, шонхрын ав, дайвинг, унадаг дугуй сонирхдог. Бас яруу найрагт дуртай гэсэн шүү. Сонирхолтой ханхүү байгаа биз.
Люксембургийн ханхүү Себастьен
Эрхэм дээдэс ханхүү Себастьен Анри Мари Гийом өөрийгөө ганцхан нэрээр дуудахыг зөвшөөрдөг. 25 настай тэрбээр Люксембургийн армийн офицер бөгөөд хаан болох магадлал тун бага. Яагаад гэвэл хааны таван хүүхдийн нэг нь. Уулын цана, усанд сэлэлт, регби зэргийг сонирхдог. Түүнчлэн тэр аялах, шинэ соёл судлах дуртай.
Ханхүү Жан-Кристоф Наполеон Бонапарт
Наполеоны удмын хүн, 31 настай залуу. Хэрвээ та түүх сонирхдог бол Франц улсад хаант засаглал устаад 200 гаруй жил болж байна. Гэсэн хэдий ч төрийн байгууламж зөвшөөрөх юм бол энэ хүн эзэн хаант өрсөлдөгчийн нэг яах аргагүй мөн.
Бельгийн ханхүү Иоахим
Түүнд ч бас хаан ширээ залгамжлах боломж байхгүй. Яагаад гэвэл түүний үеэл, Бельгийн хаан Филиппийн том охин Элизабет гүнж угсаа залгамжлагчдын нэгдүгээрт бичигддэг. Өндөр зэрэглэлийн далайчин залуу.